“Утсаараа яриулаач” хэмээн тусламж хүсэж, интернет банкнаас нь 350 сая төгрөг залилжээ

2023-01-16 771 0

“Утсаараа нэг яриулаач” хэмээн гуйж, тусгай программ суулган 350 гаруй сая төгрөг залилсан хэргийг илрүүлжээ. Монгол Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, Сандэй плаза, Дүнжингарав, Хархорин, Мөнгөн Завьяа, Нарантуул болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг/ иргэдийн гар утсыг “…Утсаараа нэг яриулаач, утсаа өгч байгаач, таны утаснаас мөнгөө шилжүүлчихье…” зэргээр худал хэлэн авч улмаар утсаа өгсөн иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн М, Г, М нарыг цагдаагийн байгууллагаас баривчиллаа.

Дээрх гэмт этгээдүүд нь тусгай программыг ашиглан иргэдийн интернэт банканд хууль бусаар халдан нэвтэрч дансанд байгаа мөнгийг хулгайлах, хадгаламж барьцаалан зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулж байсан нь тогтоогдсон тул Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн иргэн М, Г, М нь гар утас худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гар утсанд тус программыг суулган худалдан борлуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шинээр гар утас худалдан авч байгаа тохиолдолд бүтэн шинэчлэл хийж, өмнөх мэдээллийг устгаж байж хэрэглэх, үл таних хүнд өөрийн гар утсаа өгч ашиглуулахгүй байх зэргээр өөрийн цахим аюулгүй байдлаа хангаж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11