Х.Баттулга УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргажээ

2023-01-16 721 0

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар өнөөдөр ҮХЦ-д хандсныг Ардчилсан Намын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, “Иргэн С.Баярцогт нарт холбогдох

  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол,
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал,
  • Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна.

Гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “Би цагаадсан, Дээд шүүхтэй тохирсон, эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар болсон” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10