Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарна

2023-01-12 350 0

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -1-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7-12 градус, бусад нутгаар -12-17 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хүйтэрч -12…-14 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч -20…-22 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна . Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч -19…-21 градус хүйтэн байна.
  • 05 цагт Улаанбаатарт:  -12 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо

“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн санаачилгаар холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24” ура

2024-05-07

ЦУОШГ: Маргаашаас эхлэн нойтон цас орно

ЦУОШГ-аас маргаашаас эхлэн нойтон цас орох талаар  анхаарууллаа. Маргааш буюу тавдугаар сарын 8-нд

2024-05-07

Наадмын нээлт, хаалтыг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулна

Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуу

2024-05-06