БНХАУ хилийн дэглэмийг эсэргүүцэж Япон, БНСУ-ын иргэдэд визийн хориг тавьжээ

2023-01-11 555 0

Хятадаас ирэх зорчигчдод ковидын хорио цээрийн арга хэмжээ авч байгааг нь эсэргүүцэж Япон, БНСУ-ын иргэдэд БНХАУ визийн хориг тавьжээ.

Япон, Өмнөд Солонгосын засгийн газрыг Хятадын иргэдэд ялгаатай хандаж байгаад буруутгаж тус хоёр улсын иргэдэд богино хугацааны виз олголтоо зогсоох шийдвэрийг урд хөрш гаргасан байна.

Иргэдийнх нь эсрэг тавьсан ковидын дэглэм, хилийн хязгаарлалтыг цуцлах хүртэл визийн хоригоо үргэлжлүүлнэ гэж БНХАУ мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улс Хятадаас ирэх жуулчдад аяллын виз олголтоо зогсоосныг нь БНХАУ байж боломгүй, шинжлэх ухаанч бус шийдвэр гэж хурцаар шүүмжилсэн. Түүнчлэн Өмнөд Солонгос улс БНХАУ-аас ирэх онгоцуудыг зөвхөн Инчеонд буулгахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Хятадаас ирэгсдийг Инчеоны буудалд хамгаалалтын хувцастай цэргүүд угтаж байгаа аж.

Үүнийг нь эсэргүүцэж Сөүл хот дахь БНХАУ-ын элчин сайдын яам БНСУ-ын иргэдэд жуулчлал, бизнес, эмчилгээ, транзит болон бусад богино хугацааны виз олгохоо түр зогсоож байгаагаа мэдэгдсэн.

Япон улс ч гэсэн Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээний хариу шаардахаас гадна Хятадаас Японы зарим хот руу хийх нислэгийг хязгаарласан.  

Халдварын тохиолдол өндөр байгаа БНХАУ энэ сарын 8-наас хилээ нээсэнтэй холбогдуулан зөвхөн Өмнөд Солонгос, Японоос гадна дэлхийн олон орон Хятадаас ирэх иргэдийг нэвтрүүлэхдээ шинжилгээний сөрөг хариу шаардаж буй.

facebook sharing button

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18