Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2023-01-11 853 0

Өнгөрөгч аравдугаар сард жолооны эрхгүйгээр жолоо барьж, явган хүний зам дээр явсан  хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн, долоон машин мөргөсөн том осол гаргасан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрөгч арван хоёрдугаар сард хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэгвэл олон нийтийн дунд томоохон дуулиан дэгдээсэн энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно.

Тодруулбал, Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 цагаас эхлэх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Уг хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг тогтоох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07