Энэтхэгийн алдарт жүжигчин Надамури Балакришна Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг

2023-01-10 1107 0

Энэтхэгийн алдарт жүжигчин Надамури Балакришна “Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр Гопичанд Малиненигийн найруулсан “Вера Симха Редди” кинонд саяхан тоглосон юм.

“Вера Симха Редди” киноны нээлт энэ сарын 8-нд болсон бөгөөд энэ үеэр жүжигчин Надамури Балакришна “Энэхүү кинонд тоглосон минь нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэн манай киног ямар гайхалтай бүтсэн гэдгийг трейлерээс харж байгаа байх. Миний дараагийн зорилго бол Монголын их дээд хаан Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн намтар киноны гол дүрд тоглохыг хүсч байна. Чингис хаан бол Монголын эзэнт гүрнийг үндэслэгч. Чингис хааныг Зүүн хойд Азийн нүүдэлчин овгийнхон байсан гэдэг. Агуу энэ их эзэн хаан бол дэлхий даяар алдартай түрэмгийлэгчдийн нэг юм” гэжээ.

Нандамури Балакришна /Nandamuri Balakrishna/ нь 1960 оны зургаадугаар сарын 10-нд төрсөн бөгөөд Энэтхэгийн алдартай жүжигчин, продюсер, улстөрч юм. Тэрээр сүүлийн дөч гаруй жил 100 орчим кинонд тоглосон байна. Үүний дотор “Рамаяна”, “Махабхарата” зэрэг түүхэн кинонд гол дүрийг бүтээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07