Ирэх долоо хоногт 209 теле хичээл гарна

2020-03-13 836 0

Коронавирүсийн дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулаад байгаа. Дэлхийн 29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол улс юм. Мөн Теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгаа тухай БСШУСЯ-аас мэдээлсэн.

03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд СӨБ, Бага боловсрол, Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол, ЭЕШ, Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсролын нийт 209 хичээл бичигдэж, ирэх долоо хоног буюу 03 дугаар сарын 16-аас эхлэн телевизүүдээр гарна.

Энэ удаагийн Теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна.

Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсрол, ЭЕШ гэсэн хичээлүүд бүх телевизүүдээр гарах бол, бусад хичээлүүд хуваарийн дагуу телевизүүдээрээ гарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30