2023 онд бүх нийтээр амрах 15 өдрийн хоёр нь ням, нэг нь бямба гарагт тохиож байна

2023-01-02 3125 0

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. Тодруулбал,

  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар-5,
  • Цагаан сараар-3,
  • Шинэ жилээр-1, 
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр-1, 
  • Хүүхдийн баяраар-1,
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр-1,
  • Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр-1,
  • Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр-1,
  • Бурхан багшийн Их дүйчин өдрөөр-1 өдөр амардаг билээ.

2023 онд бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна.

Энэ онд нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн хоёрт нь ням гараг, нэг нь бямба гарагт таарч байна. Тодруулбал, Шинэ жилийн баяр, Улс тунхагласны баярын өдрүүд ням гарагт, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын нэг өдөр бямба гарагт тохиож байна.

1.Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /ням гараг/

2.Цагаан сар-Хоёрдугаар сарын 21, 22, 23-нд /мягмар, лхагва, пүрэв/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /лхагва гараг/

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр-Зургаадугаар сарын 4 /Ням гараг/

5.Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /пүрэв гараг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 / мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 14 /мягмар гараг/

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /ням гараг/

9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /баасан гараг/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01