БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бакыг өршөөлөөр суллахаар болжээ

2022-12-29 761 0

Авлигын хэргээр шоронд хоригдож байсан ерөнхийлөгч асан Ли Мён Бак шинэ ерөнхийлөгчийн өршөөлийн хуульд хамрагдахаар болжээ. Өдгөө 81 настай Ли архаг өвчний улмаас эмчлүүлж байгаа бөгөөд Сөүл хотын эмнэлгээс шууд гэртээ очих аж.

Хууль зүйн яамны мэдэгдэлд, 2008-2013 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ли-д өршөөл үзүүлсэн нь “Үндэсний интеграцчлалаар нэгдсэн Өмнөд Солонгосын чадавхийг сэргээх зорилготой” гэж дурджээ.

Харин шүүмжлэгчид энэхүү алхам нь консерватив дэмжигчдийн дунд жишиг болох магадлалтай гэж үзэж байна. Өршөөл үзүүлсэн Ли болон Өмнөд Солонгосын одоогийн ерөнхийлөгч Юн Сук Ёол хоёулаа консерватив улс төрчид юм.

Ерөнхийлөгч асан Лигийн хувьд 2020 онд 17 жилийн хорих ял авсан аж. Түүнд өршөөл үзүүлснээр үлдсэн 15 жилийн ялыг хүчингүй болгож, нийт 8.2 тэрбум вон буюу 6.4 сая ам.долларын торгуулийн төлөөгүй хэсгийг хүчингүй болгох юм байна. Лиг Самсунгаас авлига авсан, 30 тэрбум гаруй вон буюу 23.6 сая ам.доллар шамшигдуулсан зэрэгт буруутгаж байгаа.

Энэ удаагийн өршөөлд 2017 онд хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр огцруулсан Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн үед ажиллаж байсан албан тушаалтнууд багтаж байгаа ба нийт 1300 гаруй хүнд хамрагдаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07