“Тавантолгой” ХК ( үйл ажиллагаагаа 1966 оноос эхэлсэн), Эрдэнэс тавантолгой ХХК ( үйл ажиллагаагаа 2010 оноос эхэлсэн) -ийн хооронд ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас дээрээс зам, хөрс хуулалт, траншейн /уурхайгаас гарах налуу зам/, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаасаа мөргөцгийн нуралт, гулсалт өгөх зэргийг намсгаж аюулгүй болгосон зэрэг уурхайн хөрс хуулалтын явцад олборлолтод өртсөн нийт 340092.98 тонн нүүрсийг 2015 онд акт үйлдэж тогтоосон. Үүнээс 126,522.85 тонн нь коксжих, 201,795.68 тонн эрчим хүчний, 11,744.45 тонн нь сааж /чанаргүй өгөршсөн/ нүүрс хэмээн үзсэн байдаг.
- “Тавантолгой” ХК нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11188 тонн коксжих нүүрс,
- 2021 оны 08-р сарын 30-ний өдөр 52343.8 тонн коксжих нүүрс,
- 2022 оны 11-р сарын 06-ний өдөр 5896 тонн коксжих чанарын нүүрс нийт 69427.8 тонн коксжих чанарын нүүрсийг биет хэмжээгээр хүлээлгэн өгсөн юм.
Үүнээс үлдэгдэл 57095.05 тонн коксжих чанарын нүүрсийг тонн тутамд 113.65 ам доллараар тооцож 6,488,852.43 ам долларыг бэлэн мөнгөөр, эрчим хүчний чанартай нүүрсний үлдэгдэл 201,795.68 нүүрсийг тонн тутамд 37.0 ам доллараар тооцож 7,466,440.16 ам долларыг бэлэн мөнгөөр нийт 13,955,292.59 /арван гурван сая есөн зуун тавин таван мянга хоёр ам доллар тавин есөн цент/ ам долларыг 2022 оны 12-р сарын 27-ний өдөр хүлээлгэн өглөө.
Ингэснээр хоёр компанийн ашиглалтын талбайн хилийн зурвасын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.
“Тавантолгой” ХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй