Энэ өдөр дэлхийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог

2022-12-22 833 0

Жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн хамгийн богино өдөр болон урт шөнө тохиодог.

Энэхүү үзэгдэл ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт илүү ажиглагддаг байна. Учир нь дэлхий хойд хэсэг рүүгээ энэ үед хамгийн их хазайсан байдаг тул нарны тусгал энэ хэсэгт өдөртөө хамгийн бага очиж тусдаг байна. Тиймээс жил бүрийн энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн богино өдөр, урт шөнө болдог бол өмнөд хагаст хамгийн урт өдөр, богино шөнө тохиодог.

Улмаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өдрийн гэгээтэй цагийн хугацаа өнөөдөр хамгийн богино буюу долоон цаг байх аж. Харин дараагийн өдрүүдэд аажмаар нэмэгдэж эхэлнэ.

Энэхүү өдрийг дэлхийн улс орон бүрт олон янзаар нэрлэхээс гадна элдэв ёслол үйлдэж, тэмдэглэдэг байна. Тухайлбал, христийн шашинтай барууны улс орны ард түмэн хамгийн урт шөнө болдог энэхүү өдрийг Blue Christmas буюу Цэнхэр Зул Сар хэмээн нэрийдэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин славян үндэстнүүдийн хувьд энэхүү өдөр Карачун хэмээх зул сарын баярыг тэмдэглэдэг аж. Латин Америкийн зуни үндэстнүүд энэ өдрийг шалако хэмээн нэрийддэг бол Иран улсад Ялда гэсэн ерөнхий нэрийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай урд хөрш Хятад улсад ч энэ мөчийг Донгзы Баярын өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15