ЦЕГ: Хэрэг зөрчилд шалгагдаж байсан иргэнийг авч явснаас биш яг үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүсийг чирсэн зүйл байхгүй

2022-12-22 995 0

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэд Төв талбай дээр 17 хоног суулт зарласан. Харин 18 дахь өдөр нь тэдгээр иргэдийг цагдаа, хүчний байгууллагууд албадан тараалаа. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн 17 хоног гадаа хүйтэнд хэвтэж, эрүүл мэндээрээ хохироод байгаа иргэдийн эрүүл мэндийг нь хамгаалах гэсэндээ төрөөс арга хэмжээ авч байна. Жагсаал цуглааны журмын тухай хуулийн 13.1 дэх хэсэг, нийгмийн хэв журмыг хамгаалах үүрэг бүхий байгууллага нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа аливаа жагсаал цуглаанд оролцогчдыг гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй. Бид ямар нэг албадлагын арга хэмжээ аваагүй. Иргэдийг авч явсан машин бүгд эмнэлгийнх бөгөөд үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд. Цагдаагийн алба хаагчид зөвхөн аюулгүй байдлыг нь л хангаж байгаа.

Төв талбайд бага насныхан болоод хөгшин настай хүмүүс байсан. Тиймээс иргэдийг талбайгаас хүчээр гаргасан. Өөрөөр хэлбэл, шинэ жил дөхөж байгаатай холбоотой мөсөн гулсуураас эхлээд олон тоглоом бий болсон байна. Түүнийг зорьж очсон хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид тодорхой төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллагаа явуулж байгаа юм. 

Мөн иргэдийг яагаад машинд хийсэн бэ гэх асуудал яригдаад байна. Олон нийтийн газарт согтуу явж байсан иргэдийг цагдаагийн машинаар тээвэрлэн аваачсан. Мөн гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байсан зарим иргэн тэнд байсан учраас зохих арга хэмжээг авсан. Түүнээс яг үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг татаж чирээд явсан зүйл байхгүй” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06