Иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдаж байна

2022-12-19 962 0

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас энэ оны зургаадугаар сард баталсан. Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулжээ.

Улмаар иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг л ашиглах боломжтой болоод буй.

Ингэснээр иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдаж байгаа аж.

Иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг Засгийн газар баталсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07