Нүүрсний хулгайчдын эсрэг тэмцэж буй жагсаал Сүхбаатарын талбай дээр үргэлжилж, өдөрт 50-60 иргэн хонож байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
Жагсагчдын шаардлагыг би сүүлдээ ойлгохоо больж байна. Би жагсагчидтай хамгийн олон удаа гарч уулзсан. Хамгийн эхний шаардлага бол нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүсийн нэрсийг зарла гэсэн. Одоогоор АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой тавин хэдэн хүнийг шалгаж байна. Энэ шаардлагыг биелүүлчихсэн. Хоёрдугаарт, авилга албан тушаалтай холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах гэсэн шаардлагыг тавьсан. Төрийн болон орон нутийн өмчит компанийн удирдах албан тушаалтныг улс төрийн албан тушаалтнуудтай адилтгаж, ямар нэгэн өршөөл уучлал байхгүйгээр ял оноох, хэргээ хялбаршуулан шийдүүлэхгүй байх томоохон шинэчлэл хийгдэж байна.
Оффтейкийн гэрээг ил болго гэсэн ил болгосон. Нүүрс тээврийн компаниудын гэрээнүүдийг ил болго гэсэн ил болгосон.
Сүүлдээ Засгийн газар огцор гэсэн шаардлага тавьж байна лээ. ТӨХК-иудыг олон нийтэд нээлттэй болгож болохгүй гэж байна лээ. Жагсаалын шаардлага тодорхойгүй, улс төрийн агуулгатай болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй