С.Шаарийбуу: Миний гэнэн охин бусдын л адил амьдрахын төлөө зүтгэж явсан

2022-12-19 677 0

Шах Аламын Дээд шүүхээс 2006 онд амиа алдсан Монголын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн талд шийдвэр гаргаж, 1.5 сая сингапур доллар төлөхийг засгийн газар болон бусад гурван хүнд даалгасан.

Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, түүний хуульч Б.Баярын хамт мэдээлэл өглөө.

Тэрбээр “Надтай хамт хуульч хүнийхээ хувьд, хүн чанарынхаа хувьд 17 жил хамт ажилласан хуульч Б.Баярын хамт мэдээлэл өгч байна.

Бид 1990 онд огт танихгүй нийгэмд сэтгэлийн хөөрлөөр огт туршлага, судалгаагүйгээр, гарч болох эрсдэлийг үл тооцож тэр үед бидний хэлдэг байснаар капиталист орнуудын хаалгаар өөрсдөө гүйж орцгоосон байдаг. Үүнийг бүх л хүн мэдэж байгаа. Бид өлсөж, ядарч үзсэн. Энд тэнгүй явж товчхон хэлбэл бүгд л амьдрахын төлөө зүтгэцгээсэн он жилүүд байлаа. Тэдний нэг нь миний охин байсан. Миний гэнэн охин яг л тэр хүмүүсийн адил амьдрахын төлөө зүтгэж явсан. Би охиноо их санадаг, санахгүй байхын арга байхгүй. Түүнийхээ гэгээн дурсгалд зориулж нэг минут хүндэтгэл үзүүлье.

Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн. Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. “Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан” гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн.

Миний охин хийсэн ажлынхаа хөлсийг авна гэж тохирсныхоо дараа төлбөрөө нэхэмжилсэн.  Миний охин Орос, Хятадад сурч байсан, орос, англи, хятад хэлтэй сэргэлэн хүүхэд.

Баригдахынхаа өмнөх өдөр цагдаад очиж өөрөө компьютер дээр шивж өгсөн байдаг. “Миний амь нас аюултай байдалд байна. Хэрвээ ямар нэг эрсдэл учирвал Багиндатай холбоотой” гэж бичиж өгсөн байдаг.

Би иргэнийхээ төлөө захидал илгээж байсан Х.Баттулга, Г.Занданшатарт баярлаж байна. Хэвлэл мэдээллийнхэндээ баяртай байна. Хэдэн төгрөг дээр ач холбогдол битгий өгөөрэй. Хүний амь настай харьцуулшгүй юм шүү. Би тэр хэдэн тоонд баярлахгүй байгаа. Харин уучлаарай гэж хэлүүлэх гэж 17 жил тэмцсэн. Би Малайз, Австрали, Монгол, Франц гээд олон орон, Хүний эрхийн байгууллага зэрэг олон газарт нийтдээ 30 гаруй захидал бичсэн. Уучлаарай гэж хэлүүлж чадсан нь ялалт. Нөгөө талаас давж заалдах байх. Тийм эрх нь байгаа. Би ч зүгээр суухгүй. Цаашид хүний эрхийн төлөө шүгэл үлээгч байна. Та бүхэндээ баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18