Д.Үүрцайх: Х.Баттулга эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана

2022-12-19 915 0

ХҮН намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХҮН намын хуульч Д.Үүрцайх “Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэж ойлгогдсон. Яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэх мэдээлэл байгаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан олон янзын олон шатлалтай арга хэмжээнээс хэргийн мөрдөгч болон прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог хамгийн бага буюу хувийн баталгаа гаргах гэдэг таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Тэгэхээр яагаад нүүрсний хулгайн асуудалд гүнзгий холбогдсон хүнд хувийн баталгаа гаргах гэдэг хамгийн бага таслан сэргийлэх арга хэмжээ авсан бэ гэх асуулт тавигдаж байна. Энэ нь АТГ-ын мөрдөгч ганц өөрөө авч болох арга хэмжээ юм. 

Хэрэв энэ хүн эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10