Б.Бямбадорж: Давхардсан тоогоор 400 орчим хүнд үзлэг хийгээд байна

2022-12-19 1160 0

Энэ сарын 04-ний өдөр Төв талбайд эхэлсэн суулт 16 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Томуугийн өвчлөл нийт амбулаторийн үзлэгийн 10-12 хувийг эзэлж байна. Ковидын халдвар хоёр оронтой тоонд шилжсэн. Жагсаал, иргэдийн суулттай холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна. Нэг ээлжинд гурван баг ажиллаж байгаа ба өдрийн цагт дуудлагаар, шөнийн цагт хоёр цаг тутамд тандалт, үзлэг хийдэг. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 340  гаруй хүнд үзлэг хийсэн” гэв.

Өнгөрсөн шөнө л гэхэд 00:00-08:00 цагийн хооронд  СБД-ийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багууд  хоёр цагийн давтамжтайгаар нийт 56 хүний амин үзүүлэлтүүдийг 5 удаа үзэж зөвлөгөө өгчээ.

Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс өвлийн улиралд удаан хугацаагаар гадаа байх тохиолдолд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

  • Зориулалтын амны хаалтыг тогтмол хэрэглэх,
  • Чихрийн агууламж ихтэй өнгөтэй, хийжүүлсэн ундааг аль болох бага хэрэглэх,
  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах,
  • Лаазалсан, утсан, даршилсан, удаан хадгалсан болон давс ихтэй бүтээгдэхүүнийг хязгаартай хэрэглэх,
  • Транс тос, ханасан тосны агууламж өндөртэй маргарин, шөлний тос хэрэглэхгүй байх,
  • Ил задгай болон зам дагуу зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийх, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, үйлчилгээний газраас хоол хүнсээ авах,
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, cap, өдөр, хадгалалтын хугацаа, нөхцөл зэргийг харж, хаяг, шошгогүй, хаана хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гар дээрээс худалдаж буй хүнс хоолыг хэрэглэхгүй байх.
  • Хүний биеийн илч зарцуулалт хүйтэнд даарч, бээрсэн үед ихээр нэмэгддэг тул илчлэг, тэжээллэг чанар өндөртэй адуу, хонины махыг түлхүү хэрэглэх, цагаан идээ, жимс, жимсгэнийг хүнсэндээ өргөнөөр хэрэглэхийг зөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06