Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулах асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ

2022-12-13 1042 0

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралджээ.

Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй олгосон. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсгийн дүгнэлтээр найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэжээ.

Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтсон байна.

2019 онд Дэлхийн банкнаас ипотекийн зээлийг Монголбанк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргасан. Үүний хүрээнд Монголбанкнаас гаргасан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10