ЗГ: Дэлхийн шилдэг аудитын компаниар иж бүрэн санхүүгийн шалгалт хийлгэнэ

2022-12-12 1053 0

Өнөөдрийн /2022.12.12/ Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн асуудалд олон улсын аудит оруулахаар шийдвэрлэжээ.

Дэлхийн топ аудитын компаниудын аль нэгийг сонгон шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд нь иж бүрэн шалгалт оруулна.

Эрдэнэс Тавантолгойг олон нийтийн компани болгох чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Ажлын хэсэг гаргахаар болсон.

Өнгөрөгч Баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг тус тус гаргасан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06