БНХАУ-ын иргэн Монгол иргэний биед халдан, хутгалжээ

2022-12-11 1062 0

БНХАУ-ын зургаан иргэн хоёр Монгол иргэнийг бүлэглэн зодож, хутгалсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоолны газраас Монгол улсын 4 иргэн гарч гаднах талбайд нь байсан БНХАУ-ын 2 иргэнтэй  маргалдан, зодолдсон.

Улмаар БНХАУ-ын иргэн нь Монгол улсын иргэн Б-г хутгалж биед нь гэмтэл учруулсан. Хохирогч А, Б нарт гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шинжээч томилж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн бөгөөд одоогоор хохирогч Б нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа БНХАУ-ын иргэдийн хувьд 35-38 насныхан байсан” гэж тодотгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10