Селин Дион маш ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас дуулж чадахгүй болсноо зарлалаа

2022-12-09 725 0

Дэлхийн поп оддын нэг Селин Дион маш ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас ирэх оны эхээр төлөвлөгдсөн Европын аялан тоглолтоо хойшлуулж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа “Саяхан надад “stiff-person syndrome” гэгддэг саяд нэг тохиолддог маш ховор мэдрэлийн эмгэг илэрсэн юм” гэж мэдэгджээ.

“Stiff-person syndrome” нь 30-60 насны хүмүүст тохиолддог мэдрэлийн эмгэг бөгөөд хүний бүх биеийн булчинг агшаан чангаруулж, ихэнх тохиолдолд сайжралгүй, аажмаар улам дорддог байна.

“Амьдралынхаа турш хийсэн хамгийн дуртай ганц зүйл минь дуулах. Та бүхэнтэй уулзаж, тайзан дээр зогсох мөчийг маш их үгүйлэн санаж байна” гэж Дион нулимсаа арчин ярьжээ. Түүний ирэх оны зуныг дуустал төлөвлөгдсөн бүх тоглолтуудын зарим нь цуцлагдаж, зарим нь дараа оныг хүртэл хойшлогдсон юм. Харин наймдугаар сарын сүүлээс эхлээд аравдугаар сарыг хүртэлх тоглолтуудын хуваарьт одоогоор өөрчлөлт ороогүй байна.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага”-аар Гиннесийн амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосчууд "Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага" амжилтын эзэн болж, Гиннесийн амжил

2025-09-30

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03