Индонез улс гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орохыг хориглож, хуульчлав

2022-12-08 932 0

Дэлхийн хамгийн том лалын шашинтай Индонез улсын парламент гэрлэлтээс гадуур бэлгийн хавьталд орох, ерөнхийлөгчийн нэр төрийг гутаан доромжлохыг хориглох зэргээр тус улсын доромжлолын эсрэг хуулиудыг эрс өргөжүүлэн эрүүгийн хуулиндаа өргөн хүрээтэй өөрчлөлт оруулжээ.

Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааг гэмт хэрэг гэж үзэх нь тус улсад шашны үндэслэлээр угаас хориотой Л.Г.Б.Т. коммунитийг улам хяхна. Индонезид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль бус гэж үздэг. Мөн шинэ эрүүгийн хуулийн заалтаар үзэл бодлоо илэрхийлэх, цугларах эрх чөлөөг хязгаарлах боломжтой болжээ.

1998 онд дарангуйлагч Сухарто унасны дараа Индонез улс ардчилал цэцэглэн хөгжиж буйгаараа бахархаж байв. Гэвч сүүлийн үед тус улсад консерватив лалын шашин газар авч, одоо зарим нь түүнийг дэмжигчид нь парламентад цөөнх хэвээр байгаа ч нөлөөлөл нь нэмэгдэж байна гэж эмээж байна.

2019 онд засгийн газар үүнтэй төстэй хууль батлах гэж оролдсон боловч хэдэн арван мянган залуус эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Ерөнхийлөгч Жоко Видодо үүнийг зогсоосон байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24