Лифтний аюулгүй байдалд тогтмол хяналт тавихыг зөвлөж байна

2022-02-16 651 0

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “лифтний хаалга онгорхой байна” гэх иргэний гомдлын мөрөөр “Альфа таун” хотхонд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар лифтэнд  засвар, үйлчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс хонгилын хаалганы ховил бохирдож, гулгагч тахийж, мултарч унасан байсныг илрүүлжээ. Уг зөрчлийг “Хьюндай элеватор Монгол” ХХК-иар шуурхай засварлуулж, лифтийг хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Мөн “Альфа таун” хотхоны СӨХ-ны дарга, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай лифтний засвар, техникийн үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, аюулгүй ажиллагааг хангах талаар үүрэг даалгавар өгчээ.

“Лифт эзэмшигч нь лифтийг ашиглалтад оруулсны дараа ээлжит техникийн магадлалыг 12 сар тутамд 1-ээс доошгүй удаа /засвар, техникийн үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болон лаборатори техникийн магадлалыг гүйцэтгэнэ/ хийлгэх” гэсэн дүрмийн заалтыг мөрдөх, лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах, өдөр тутмын хяналтаа сайжруулахыг орон сууцны хорооллуудын Сууц өмчлөгчдийн холбоодод зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07