Хүндийн өргөлтийн ДАШТ-д гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө

2022-11-30 910 0

Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Сонирхуулахад, саяхан Бахрейн улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртсэн. Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн бол 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн нь Монголын туйванчдын тус тэмцээний хамгийн өндөр амжилт билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ: Б.Буянхишиг АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ

Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруула

2026-06-19

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08