Буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг элэгдэл, хорогдлоос нь хамаараад хориглохоос өөр аргагүй

2022-11-28 981 0

НИТХ-ын ээлжит хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцуулсан юм. 

Мөн үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга автозамын түгжрэл бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодруулахад хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан. 27 жил УИХ битгий хэл Засгийн газрын босгыг даваагүй хуулийг оруулсан. Одоо Газрын багц хууль, Өмчийн харилцааны хууль орох гэж байна. 

Түгжрэл гэдгээр миний ажлыг харлуулахгүй ээ. Энэ бол нийслэлийн хамгийн том бэрхшээл.

УИХ, Засгийн газар, нийслэлийн хамтын ажиллагааны үр дүнд ужиг болсон, эмх цэгцгүй байгаа байдлыг цэгцэлнэ. Бид өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдтай ярилцаад, Засгийн газар түгжрэлийн асуудалд анхаарна гэдгээ илэрхийлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулсан шиг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийн 50 хүртэлх хувь бууруулахын тулд ажиллана. Үүний тулд хүн амын механик өсөлтийг бууруулах хэрэгтэй. Түүнчлэн тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлахаас өөр арга байхгүй.

Буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг элэгдэл, хорогдол зэргээс нь хамаараад, тодорхой хугацааны дараа нийслэлд явахгүй байх арга хэмжээ авахаас өөрцгүй.

Мөн автозамын хураамжийг ч нэмэгдүүлнэ. Эдийн засгийн хөшүүргийг ч хэрэглэхээс өөр аргагүй. Энэ асуудлыг Түгжрэлийг бууруулах үндэсний хороонд асуудлаа тавина. Мөн түгжрэлийн тухай хуулийн тухай ч ярилцана” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07