ЦЕГ: Атаархсан гэх шалтгаанаар эмэгтэйн толгойг хагалсан хэргийг шалгаж байна

2022-11-28 947 0

Танихгүй эмэгтэйд халдаж, толгойг нь гэмтээсэн бичлэг цахим орчинд тархаад буй. Хэргийн хохирогч гэх инстаграмд 120 мянган дагагчтай, хохирогч бүсгүй өөрийн цахим хаягаараа олон нийтэд мэдээлж, гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй өөрт нь атаархдаг гэх мэдүүлэг өгсөн байсан талаар бичжээ.

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчийг гэмтээсэн зүйл нь алх биш болохыг тогтоогоод байгаа аж.

Түүнчлэн хэрэгт шалгагдаж буй эмэгтэй өмнө нь бас нэгэн инстаграмын олны танил эмэгтэй рүү хоёр удаа халдаж, үсдэж, нүүрийг нь маажсан тухай өмнөх хохирогч нь мэдээлээд байна.  Тэрбээр хэрэг үйлдсэн шалтгаанаа “Би зураг, бичлэгийг нь үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” хэмээн тайлбарлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11