Маргааш 128, улс тунхагласны өдрөөр 256 бөх барилдана

2022-11-23 651 0

Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог. 

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр болон Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээр амрах хуультай байдаг.

Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гарагт таарч байна.

Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай.

Харин Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр амрах хуультай ч энэ жил бямба гарагт буюу амралтын өдөр таарч байна.

Түүхээс дурдвал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн үйл явдал болсон юм.

Баярын өдрүүдээр буюу арваннэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн, 26-нд 12:00 цагаас улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох хуваарь гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15