Монгол урчуудын урлаж, 12 хоногийн турш барьж босгосон гэр Гиннест бүртгэгдлээ

2022-11-15 1051 0

Монгол урлаачдын урласан 28.81 метр диаметртэй 36 ханатай гэр ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ГЭР болж гиннест бүртгэгдлээ.

Уг гэрийн унины урт нь 11.40 метр, өндөр нь 14 метр буюу 3 давхар байшинтай тэнцэнэ. Нийт 1800 метр эсгий орсон, 1000мКв талбайтай гэрт нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай.

Том гэрүүдийн хувьд униныхаа даацыг авахын тулд дунд нь олон багана хийдэг бол тус гэр нь монгол гэрийн уламжлалт хийц загвараар зөвхөн голдоо 4 баганатай, унь нь нуман хэлбэртэй бүтээгджээ.

Уг бүтээлийг Сэлнэн үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногт барьж босгожээ.

Гэр нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм байна.

Мөн 2018 онд иргэн Г.Баянмөнх Өвөр монголд цомцог гэрээр дагнан үйлдвэрлэл эрхэлж, 31.5 диаметр бүхий гэрийг барьж Гиннест бүртгэгдсэн байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23

Даншиг наадмаар морь уралдуулахгүй

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Хүрээ цам-Даншиг наадам”-ын талаар Нийслэлийн З

2026-06-23

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

"Хүрээ цам-Даншиг наадам" зургаадугаар сарын 27, 28 буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт Хүй

2026-06-23