АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Балид уулзлаа

2022-11-15 449 0

“Хорийн бүлэг”-ийн  дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонезийн Бали аралд хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар нүүр тулсан хоёр талт уулзалт хийлээ.

Энэ нь Жо Байдены хувьд АНУ-ын төрийн тэргүүний хувиар Ши Жиньпинтэй хийж буй анхны уулзалт болж буй.

Хятад Тайвань руу довтлохгүй гэдэгт итгэлтэй байгаа учир АНУ, БНХАУ-ын хооронд хүйтэн дайн эхлэхгүй гэдгийг Жо Байден уулзалтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэллээ. Тайванийн асуудлаарх АНУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй учир БНХАУ хямралыг хурцатгахгүйгээр энхийн замаар шийдвэрлэнэ гэдэгт АНУ итгэлтэй байна гэлээ.

Тэд мөн гурван цагийн турш үргэлжилсэн уулзалтынхаа үеэр БНАСАУ-ын цөмийн зэвсэг болон ОХУ-ын Украинд явуулж буй дайныг хэлэлцсэн байна.

Хоёр улсын удирдагч хоёулаа цөмийн зэвсгийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, Украины дайнд энэхүү хөнөөлт зэвсгийг хэрэглэх аюул заналхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украинд олон сарын турш үргэлжилж буй дайны нөхцөл байдалд сэтгэл зовниж буйгаа уулзалтынхаа үеэр илэрхийлсэн байна. Худалдааных нь чухал түнш болох ОХУ-ын явуулж буй дайнд БНХАУ төвийг сахисан байр суурьтай байсан.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үедээ Шинжаан Уйгур, Хонконг, Төвөдийн хүний эрхийн асуудалд АНУ санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

БНХАУ, АНУ-ын харилцаа дэлхийн тогтвортой байдалд чухлаар нөлөөлөх учир Жо Байден, Ши Жиньпин нар уулзалтыг нь анхааралтай ажиглаж буй дэлхий дахинд харилцан биенээ хүндэтгэсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан байдлаа харуулахыг зорьсон хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: Eagle.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “

2025-10-30