Хамгийн зузаан уруултай бүсгүй: Эмч нар үхлийн аюултай гэсэн ч би зогсохгүй

2022-11-14 737 0

Дэлхийн хамгийн том уруултай бүсгүй “Үхсэн ч хамаагүй шинэ дээд амжилт тогтооно” гэж шийдсэн тухай Mirror сонинд бичжээ.

Болгар улсын иргэн 25 настай Андреа Иванова гэх бүсгүй гоо сайхны мэс заслын тусламжтайгаар дэлхийн дээд амжилт тогтоохоор шийджээ. Өөрийгөө дэлхийн хамгийн зузаан уруулын эзэн гэх бүсгүй одоо эрүүгээ хамгийн шовгор урт болгох хүсэлтэй байгаа гэнэ.

Тэрээр “Би дэлхийн хамгийн том уруултай, тэр нь надад их таалагддаг. Одоо би дэлхийн хамгийн шовгор урт эрүүтэй эмэгтэй болж дээд амжилт тогтоохыг хүсч байна. Эмч нар энэ нь үхлийн аюултай гэсэн. Гэхдээ би зогсохгүй” ярьжээ.

Гадаад төрхийн өөрийн жишгээ Bratz хүүхэлдэй гэж Андреа Иванова үздэг гэнэ. Түүнтэй адилхан болохоор тэр сүүлийн жилүүдэд гуч гаруй засал хийлгэн 8 мянган фунт зарлагдаад байгаа аж.

Бүсгүй шинэ амжилт тогтоохоор гиалуроны хүчлийг хоёр долоо хоног тутам эрүүндээ шахуулж байгаа бөгөөд тэр уруулаа марталгүй сард нэг удаа тариа шахуулсан хэвээр байна.

М.ЦОГТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Таван удаа дараалан буюу 20 орчим жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч

2026-04-03

УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын Ногоон намын даргаар сонгожээ

Монголын ногоон намын ээлжит бус их хурал 2026 оны гуравдугаар сарын 31-нд болж, намын дүрмийг Улс т

2026-04-03

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунза

2026-04-02