ЦЕГ: Сурагчид нулимс асгаруулагч сургуулийн коридорт цацсан нь тогтоогдсон

2022-11-08 679 0

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 31 сурагч, насанд хүрсэн зургаан хүн амьсгалын дутагдалд орж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Одоогийн байдлаар, хоёр том хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байгаа ба нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь “мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна” гэсэн байдалтай байгаа аж. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиур илэрч байна.

Харин ЦЕГ-аас энэ талаарх мэдээллийг 11 дүгээр сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулсан байна. Шалгалтаар, тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч цацлагыг их завсарлагааны үеэр нэг давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан нь тогтоогдсон байна.

Тэдний эл үйлдэл нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн зэргээр нь нотлогджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16