Морин хуурын чуулга “NHK” концeртын танхимд тоглолтоо хийнэ

2022-11-07 872 0

Морин хуурын чуулга Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилд зориулан “NHK” концeртын танхимд тоглолтоо хийхээр болжээ.

Тус чуулга 1997 онд анх Японы үзэгчидтэй уулзаж, тавдугаар сард Токио, Тама, зургадугаар сард Осака, арваннэгдүгээр сард Токио, Осака, Киото, Нара, Окинава, Кочи, Хофу, Фукуока хотод тус тус тоглолтоо толилуулж байсан түүхтэй. 

Морин хуурын чуулгын хамгийн олон удаа тоглосон орон нь Япон бөгөөд 1997-1998, 2001-2007, 2009-2013, 2016 онуудад Японд тоглож байв. 

Япон оронд морин хуур, Монгол соёлыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Монгол Улсын Соёлын элч Сато Норико юм. Түүний хувьд Морин хуурын чуулгын хамгийн анхны Япон дахь тоглолтыг зохион байгуулж байсан хүндтэй эрхэм билээ. Тэгвэл тэрээр саяхан шинэ номоо хэвлүүлж, Японы “Мандах нарны хос цацраг” одонгоор шагнуулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03