Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

2022-11-07 879 0

Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 31 орны 1000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа юм.

Кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” клубийн тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртжээ. С.Нямпилжээ нь паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.

Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд тэрбээр С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24