Б.Чойжилсүрэн бүх Японы оюутны ёкозүна боллоо

2022-11-07 651 0

Бүх Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн сумогийн тэмцээн энэ сарын 5-нд болж, Nippon Sport Science University их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Чойжилсүрэн түрүүлж, Оюутны ёкозүна цол хүртлээ.

Ингэснээр тэр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болж байгаа юм. 2016 оны Б.Төрболд, өнгөрсөн оны Оошёүма хоёрын дараа Монголоос төрсөн гурав дахь Оюутны ёкозүна болж байгаа нь энэ.

Б.Чойжилсүрэн Увс аймгийн уугуул. 22 настай. 185 см өндөр, 149 кг жинтэй. Бага сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Харин дунд ангиасаа чөлөөт бөх, үндэсний бөх барилдаж эхэлжээ. 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон тэмцээнд ажмлиттай оролцож, Японы Канагава мужийн сургуулийн багш нарын хараанд өртөж, 2016 оны хавар нь урилгаар иржээ.

Асахигаока ахлах сургуульд байхдаа сурагчдын сүмо бөхийн тэмцээнд оролцож, финалд Сайтама Сакаи сургуулийн одоогийн жюүрёо зиндааны Китановакад ялагдаж байв. Мэдээж мэргэжлийн сүмод хүч сорих сонирхолтой тул ямар дэвжээнд элсэх нь сонирхол татаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн 12 бөхийн нэрийг зарлалаа

Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага улс, аймаг, сум, цэргийн цолтой 104 бөхөөс допингийн э

2025-04-04

Ж.Энхжаргалан: Наадмаас өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлнэ, хиймэл бороо оруулж туршиж үзнэ

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөл “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”

2025-03-24

“Кадабомб Оками” нэртэй гөлөг 19.7 тэрбум төгрөгөөр зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй нохой болов

АНУ-д ердөө найман сартай, 75 кг жинтэй “Кадабомб Оками” нэртэй гөлөг 5.7 сая ам.доллараар буюу ойро

2025-03-24