Ц.Даваасүрэн: Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна

2022-11-04 532 0

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах дараах таван үндэслэл бүхий шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж буй талаараа мэдээлэв.

Нэгдүгээрт, Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайдад миний зүгээс хэзээ ч хандаж байгаагүй “105 сая еюрогин баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг” гэсэн үндэслэлгүй худал гүтгэлэг цацсан. Би ХХААХҮЯ-наас тодрууллаа, Энэ төслийн төсөвт өртөг 90 сая ам.доллар юм байна. Үнийн санал нь тодорхойгүй байгаа учир баталгаа гаргах асуудал огт яригдаагүй байгаа юм байна. Баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм.

Хоёрдугаарт, Би Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь хэлсэн. Сонгуулийн менежер Мөнхбаярыгаа Хөгжлийн банкны Зээл хариуцсан захирлаар, ойрын хамааралтай этгээд Уянгыг байгууллагын Зээл санхүүжилтийн хэлтсийн захирлаар тус тус томилоод 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт, өөрчлөлт өөрөө санаачилж оруулаад, банкны удирдлагууд 5 тэрбум төгрөг олгох эрхтэй болсон. Ингэснээр жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон.

Чингис хаан банкийг түүний хамаарал бүхий этгээд Батхүү, Жавхлан, эхнэр Соёлмаа нь нэр бүхий компанитай хамтарч эзэмшдэг. Чингис хаан банкинд 49 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад байхгүй болгосон. Энэ мөнгө найдваргүй болгосон үед Сангийн сайд Төрийн баталгаа гаргаж гадаад зээл төлнө гэснийг би боль гээд байгаа юм. Энийг боль гэхээр урдаас хаа хамаагүй огт худлаа арьс ширний үйлдвэр яриад байгаа юм.

Гуравдугаарт, Хаана банк, зээлийн сан байна, Б.Жавхлан тэнд гар дүрж байна. Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Амгаланг ажилд оруулсан. Нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийн Жет финанс ББСБ-даа авсан. Жилийн 6 хувийн хүүтэй зээл аваад, ББСБ-аас хэдэн хувийн хүүтэй зээл болгосныг мэдэхгүй. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-гаас Пример инвестмент групп зэрэг гурван компанид зээл олгоход нөлөөлсөн байж магадгүй гэж яригдаж байна.

Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байуулж авахуулаад төлөөгүй. Энэ зээл одоо Төрийн банкинд шилжсэн гэх мэдээлэлтэй байна. Төрийн банк Сангийн сайдыг харьяанд байгаа.

Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүг сууллахад 60 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Үүнийг юу болгож байгааг мэдэхгүй байна. Банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Төсөвт суусан энэ хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг Ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна.

Дээрх таван үндэслэлд тулгуурлан Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх зорилт дэвшүүлсэн танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсзүйгүй болохыг гэрчилж байгаа тул даруй огцруулж, АТГ-аар шалгуулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25

Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаачид задлан

2024-11-25

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22