ДЭМБ “COVID-19” халдварыг ЦАР ТАХАЛ гэж зарлалаа

2020-03-12 881 1

ДЭМБ шинэ төрлийн коронавирүсийн халдвар /COVID-19/-ыг Pandemic буюу цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн тодорхойлсноо өнгөрсөн шөнө зарлалаа.  ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус “Ирэх өдрүүдэд халдварын шинэ тохиолдол, нас баралт, өртсөн орнуудын тоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна. ДЭМБ энэ вирүсийн дэгдэлтийг цаг тутам тоолж, хянаж байгаа бөгөөд тархалтад тун их санаа зовниж байна. Тиймээс КОВИД-19 халдварыг пандемик буюу цар тахал гэж тодорхойлж болно гэсэн дүгнэлт хийлээ” гэжээ.  

Дэлхий нийт сүүлийн 100 жилийн хугацаанд дөрвөн удаа цар тахалтай нүүр тулж байжээ. Хамгийн сүүлд 2009 онд H1N1 буюу гахайн томуу цар тахлаар нэрлэгдэж байсан бол дэлхийн түүхэнд хамгийн том Пандемик цар тахал нь “Испани томуу”  байв.  

Цар тахал гэдэг нь тахал үүсгэж буй өвчний шинж, түүний эсрэг авах арга хэмжээ өөрчлөгдөөгүй гэсэн үг бөгөөд харин өвчний хамрах газар зүйн хүрээ тэлснийг хэлж байгаа нэр томьёо юм.

ДЭМБ-аас КОВИД-19 халдварыг цар тахал гэж зарласнаар улс орнуудад энэ халдвартай илүү хүчтэй, шуурхай, оновчтой тэмцэх цаг болсон гэх анхааруулгыг өгч буй аж. Халдвар авсан хүмүүсийг түргэн шуурхай оношилж, эмчлэх,  халдвар тээгчтэй ойр байсан хүмүүсийг маш богино хугацаанд илрүүлж шинжлэх, тусгаарлах зэргийг онцгой дэг журамтай хийж чадвал тархалтыг бууруулах боломжтой гэж зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
    Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Whats програмын дугаар: +33751490980

    Хүндэтгэсэн
    ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
    DR MAXWELL

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08