“Францыг шатаая” гэсэн 3 иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

2020-03-11 1024 0

Дорноговь аймгийн гурван иргэн коронавирүсийн халдвар илэрсэн Франц иргэнийг байрлаж байсан кемпийх нь хамт шатаахыг уриалсан бичлэг цахим орчинд оруулсан байна.

Тэд туг далбаа барьж бичлэг хийхдээ “Хүнд гай болсон тэр хүнийг байрлаж байгаа амралтын газартай нь хамт яг одоо шатаая гэж уриалж байна” гэжээ.

Энэхүү бичлэг олон хүнд хүрсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас дээрх нэр бүхий иргэдэд Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Олон нийтийг террорист үйл ажилллагаанд уриалсан турхирсан, өдөөн хатгасан, ухуулсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас шалгах юм байна. Одоогоор уг зөрчлийг материалжуулан хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10