Эрдэнэс Тавантолгойн худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргалын автомашиныг битүүмжилжээ

2022-10-29 826 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид онц дэглэм тогтоож, Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон.  Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

Түүнчлэн  “Эрдэнэт Тавантолгой” компанийн худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, мөн өөрийн хамаарал бүхий компанид даваа байдал олгосон,  үндэслэлгүй хөрөнгөжсөн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгалтыг цагдаагийн байгууллагаас эхлүүлжээ.

Мөрдөн шалгах явцад Б.Отгонжаргалын хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илэрснийг хурааж авч,  “Бенз Жи-500” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ нүүрсний экспортоос хулгай хийдэг бүлэглэл байгааг шалгахаар болсноо мөн тэдний нэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болохыг нэр цохож зарласан билээ.

Нүүрсний гэх энэ хэрэгт олон хүн холбогдож болзошгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй байхыг УИХ-ын нэр бүхий олон гишүүн Ерөнхий сайдаас гуйсан гэх мэдээлэл ч цацагдаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11