Эрүүл мэндийн байгууллагуудын гаднах зогсоолыг төлбөртэй болгоно

2022-10-29 914 0

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдээс автомашины зогсоол, төлбөртэй холбоотой санал гомдол тасардаггүй. Тэгвэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн мэдээлснээр нийслэлийн зургаан эмнэлэг гадаах зогсоолдоо төлбөр авдаггүй. Харин НИТХ-ын тогтоолын дагуу гаднах зогсоолоос нь төлбөр авдаг зургаан эмнэлэг зогсоолын төлбөрөөс ямар нэг хувь авдаггүй гэнэ. Хэдийгээр эмнэлгийн зогсоол ЭМЯ-ны эрхлэх асуудал биш боловч асуудлуудыг тухай бүрд нь Нийслэлийн Эрүүл мэндийн газарт тавьдаг. Зарим эмнэлэгт тухайн эмнэлэгт үзүүлсэн баримтаа үзүүлээд төлбөрөөс  чөлөөглөгддөг аж.

Гэсэн хэдий ч ойролцоох орон сууцных иргэд камержуулалт сайтай газар автомашинаа хонуулахын тулд эмнэлгийн зогсоолыг ашигладаг. Тэр нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд саад болдог аж.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудын гаднах зогсоолыг төлбөртэй болгоод, эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлдөг болох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

зураг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11