Ж.Энхцэцэг: Үнэн шударга, зөв ажилласан гэдгээ нийгэмд ил болгоно

2022-10-26 691 0

“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёс зүйн дүрэм зөрчсөн асуудлаар аравдугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн билээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг үнэхээр зөв шаардлага тавьж, ажилласан тохиолдолд шийдвэрийг эргэн харах ёстой. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулна хэмээсэн юм.

Тухайн асуудлаар “Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг өнөөдөр ЗГХЭГ-ын ажлын хэсэгт өөрийн ажлаа танилцуулахаар иржээ.

Тэрээр “Ямар ч байсан өөрийн биеэр уулзах ёстой. Юу хийсэн, юу өөрчилсөн, ямар зүйл болоод байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Намайг сонсох байх гэж бодож байна. Хуучин хийж байсан зүйлүүдийн материалаа авч ирсэн, ярих бус хийсэн ажил нь баталгаатай байх хэрэгтэй. Ингэж шаардлага тавьж, ажилчид маань ингэж биелүүлж байсан гэдэг зүйлүүдийг ярина. Ёс зүй гэдэг дээр би хариултаа авна.

Би үнэн шударга, зөв ажилласан гэдгээ нийгэмд ил болгоно. Ард түмэн бол ямар ч тайлбаргүйгээр ойлгочихдог юм билээ. Тэдний хүсээд байгаа үйл ажиллагааг би хийгээд байгаа юм билээ. Засгийн газар хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг танилцаад зөв, үнэн шударга хариу хэлэх байх гэж итгэж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11