“COVID-19”-өөр хэн ч өвчилж болно…

2020-03-11 876 0

Дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдээд байгаа “COVID-19” буюу шинэ төрлийн коронавирүсийн халдвар Монгол Улсад ч бүртгэгдлээ. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг. Энэ аюулт тахлаар хэн ч өвдөж болно гэдгийг дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлууд харуулж байна.

Халдварын голомт гэгдэж байсан БНХАУ-ын Ухань хотноо эмнэлгийн дарга нь энэ өвчний учир нас барж байв. Өдгөө Их Британийн Эрүүл мэндийн яамны өвчтөнүүдийн аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд сайд Надин Доррис коронавирүсээр халдварласнаа мэдэгдлээ.

Тэрээр “Коронавирүсийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж надад мэдээлсэн даруйд би шаардлагатай бүх арга хэмжээг авч, гэртээ өөрийгөө тусгаарлалаа” гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Их Британийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Доррис өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тус улсын Ерөнхий сайдын ордонд болсон хүлээн авалтад оролцсон бөгөөд маргааш нь бие нь тавгүйрхжээ. Их Британид нэг хоногийн дотор коронавирусийн халдварын 54 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 373-д хүрч, зургаан хүн нас барсан байна. Мөн тэрээр 84 настай ээжтэйгээ хамт амьдардаг ба ээж нь мөн ханиалгаж эхэлсэнд маш их санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн Английн хөлбөмбөгийн хоёрдугаар лиг буюу Чемпионшип лигийн Ноттинхем Форест багийн эзэн Эвангелос Маринакисын шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь  тогтоогджээ. Тэрээр Английн хамгийн баялаг түүхтэй Ноттинхем Форест багаас гадна Грекийн шилдэг багуудын нэг Олимпиакос багийн эзэн билээ. Өдгөө 52 настай тэрбээр Грек улсын иргэн бөгөөд нийт 650 сая ам.долларын хөрөнгөтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07