АНУ-ын ногоон картны ээлжит бүртгэл арваннэгдүгээр сарын 8-нд дуусна

2022-10-24 780 0

АНУ-ын Төрийн департаментаас Олон үндэстний цагаачлалын виз буюу ногоон картын хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг ба уг хөтөлбөр нь урьд өмнө Америкийн Нэгдсэн Улсад цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын иргэдэд зориулагдсан юм. 

2024 оны хувьд дэлхий даяар 55,000 хүртэлх тооны Олон үндэстний виз олгохоор болжээ. Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар нэгэн төлбөргүй бөгөөд бүртгэл 2022 оны аравдугаар сарын 5-наас арваннэгдүгээр сарын 8-н хүртэл үргэлжлэх юм байна. 

Олон үндэстний цагаачлалын виз буюу DV2024 хөтөлбөрт бүртгүүлэх талаар АНУ-ын ЭСЯ-наас дараах зөвлөмжүүдийг хүргэлээ. Үүнд:

  1. Хөтөлбөрт бүртгүүлэхээсээ өмнө https://mn.usembassy.gov/mn/visas-mn/immigrant-visas-mn/diversity-visa-mn/ цахим хуудас дахь заавартай сайтар танилцана уу. 
  2. Та ЗӨВХӨН Төрийн департаментын албан ёсны www.dvlottery.state.gov цахим хаягаар нэвтрэн бүртгүүлнэ үү. Энэ цахим хуудас хөтөлбөрт бүртгүүлэх ЦОРЫН ГАНЦ арга юм.
  3. Та аливаа залилангаас сэргийлэн болгоомжтой хандана уу. Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар нэгэн ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙГ анхаарна уу.
  4. Төлбөр төлбөл таны уг хөтөлбөрт сонгогдох магадлалыг нэмэгдүүлнэ гэх хүмүүсээс, мөн таны бүртгэлийг үнэгүй хийж өгөх санал тавьж буй хүмүүсээс болгоомжилно уу. Хэрэв танд хэн нэгний туслалцаа хэрэгтэй бол та бүртгэл үүсгэх явцыг хянаж, хөтөлбөрийн асуултуудад үнэн зөв хариулж байгаа эсэхийг сайтар шалгаж, өөрийн бүртгэлийг баталгаажуулах тусгай дугаараа хадгалаарай.
  5. Та сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зургаа ашиглана уу. Хуучин зураг оруулсан бол та хөтөлбөрт оролцох боломжгүй болох юм. Таны цээж зураг АНУ-ын виз мэдүүлэх маягтын зурагтай адилхан шалгуурыг хангасан байх ёстой.
  6. Жил бүрийн хөтөлбөрт нэг хүний нэр дээр зөвхөн НЭГ бүртгэл оруулах боломжтой ба нэгээс олон удаа бүртгүүлсэн оролцогч DV2024 буюу Олон үндэстний визийн хөтөлбөрт оролцох боломжгүй болно.  
  7. Хөтөлбөрт бүртгүүлэхдээ ЗӨВХӨН хууль ёсны эхнэр, нөхрийнхөө мэдээллийг оруулах ёстой. Хууль ёсоор гэр бүл болоогүй хэн нэгний мэдээллийг оруулсан оролцогч энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй болно.
  8. Хөтөлбөрт бүртгүүлэхдээ гэрлээгүй, мөн 21 нас хүрээгүй хүүхдүүдийнхээ мэдээллийг, хамт амьдарч байгаа эсэх, мөн тантай хамт АНУ-д цагаачлахыг зорьж буй эсэхээс үл хамааран оруулах ёстой. Дутуу мэдээлэл оруулсан оролцогч энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй болно.
  9. Бүртгэл баталгаажуулах тусгай дугаараа хадгалаарай. Олон үндэстний виз мэдүүлэх боломжтой болсон эсэхээ шалгахын тулд танд энэхүү тусгай дугаар хэрэгтэй.
  10. Төрийн департамент компьютероор, санамсаргүй сугалах байдлаар сонгогчийг шалгаруулдаг. Шалгаруулах үйл явц 2023 оны 5 сарын 6-с эхэлдэг. Оролцогч сонгогдсон бол Төрийн департаментаас тухайн оролцогчид шууд МЭДЭГДЭХ БОЛОМЖГҮЙ. dvprogram.state.gov цахим хуудас дахь ENTRANT STATUS CHECK хэсэг нь таны DV-2024 хөтөлбөрт шалгарснаа мэдэх ЦОРЫН ГАНЦ арга юм. Захидал, цахим шуудангаар ирсэн мэдээлэлд хууртахаас болгоомжлоорой. 
  11. Хөтөлбөрт сонгогдоно гэдэг нь виз хүсэх эрхтэй болсон гэсэн үг юм. Харин энэ нь Олон үндэстний визийн ярилцлагад орох эсвэл виз авах баталгаа болохгүй гэдгийг санаарай. 
  12. DV2024 хөтөлбөрийн бүртгэл 2022 оны 11-р сарын 8-ны өдрийн 12:00 цагт хаагдана. Энэ хугацаанаас өмнө багтан бүртгүүлээрэй.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18