ОХУ-ын 220 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ

2022-10-24 906 0

Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ОХУ-ын иргэд визгүй 30 хоногийн хугацаатайгаар манай улсад ирэх боломжтой байдаг.

Есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар дээрх нөхцөлөөр ирсэн ОХУ-ын иргэдээс 2,681 нь Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгуулжээ.

Мөн 341 иргэн оршин суух зөвшөөрөл хүссэнээс 220-т нь оршин суух зөвшөөрөл олгосныг албаны эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн дээр дурдсан хугацаанд ОХУ-ын 5,628 иргэн виз сунгалт, оршин суух зөвшөөрөл зэргийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нэг удаа сунгадаг.

Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр оршин суух зөвшөөрөл авах талаар “Тухайн улсынхаа нутаг дэвсгэрээр орж ирэхээс өмнө зохих ангиллын визээ авсан байх шаардлагатай. Зохих ангиллынхаа визийг авсныг үндэслэн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгодог” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07