Д.Амарбаясгалан: “Нэн тэргүүнд стандарт” гэсэн зарчим үйлчилнэ

2022-10-21 771 0

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.10.21/ Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзлаа. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу төрийн давхардсан хяналт шалгалтыг бууруулж иргэн, аж ахуй нэгжид ирэх дарамтыг багасгах нь Засгийн газрын гол бодлогын нэг юм. Тиймээс МҮХАҮТ-д хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэх шат дараатай ажлуудыг танилцууллаа..

Хувийн хэвшлийн төлөөллийн зүгээс төрд тавьж буй шаардлагуудыг хүлээн авдаггүй, хүнд суртал үзүүлдэг зэрэг асуудлаас болж төр, иргэний хооронд ан цав үүссэн гэсэн шүүмжлэл хэлж байна. Засгийн газрын зүгээс хүнд суртал, данхагар бүтцийг бууруулах зорилгын хүрээнд ЗГ-ын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулах юм. Тус агентлаг нь төрийн байгууллага чадварлаг, цомхон бүтэцтэйгээр ёс зүйгээ эрхэмлэсэн, хариуцлагатай ажиллах тогтолцоог бүрдүүлнэ.

Төр бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүй байх зарчмыг Засгийн газар баримтлан ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар төрийн хийж байгаа 500 орчим ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой гэсэн тоо гараад байна. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшил хийх боломжтой ажил үйлчилгээнүүдийг хийж цаг, төсөв үрэхгүй.

Түүнчлэн Монгол Улсад мөрдөгдөж байгаа 6525 стандартыг шинэчилж, олон улсын жишигт хүргэх Ерөнхий сайдын чиглэл дагуу Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг эрх зүйн шинэтгэл хийхээр бэлтгэж байна. Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, “нэн тэргүүнд стандарт” гэсэн зарчим үйлчилнэ” хэмээн онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11