Т.Аюурсайхан: Сайдын ажил шагнал биш

2022-10-21 570 0

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газрын шинэ гишүүн буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож буй Т.Аюурсайхан УИХ-д тангараг өргөв. 

Мөн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй журмын нөхөр таны боловсрол, мэдлэг туршлага хууль засагладаг нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэхүү салбарыг удирдах чухал нөлөө үзүүлнэ гэдэгт УИХ итгэж байна. Үндсэн хуульд заасан иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг эдлүүлэх, нийгмийн даатгал, халамжийн бодлого, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал зэрэг хуулиар тогтоосон төрийн бодлогыг хэрэгжүүлэх чухал үүрэг танд оногдож байна. 

Иргэн бүр нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоож, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл хийх ажилгүйдэл ядуурлыг бууруулж, эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал тулгамдсан асуудал таныг хүлээж байна. 

 Эдгээр асуудалд онцгойлон анхаарч, цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсье. УИХ таны ажлыг дэмжиж, шаардлага тавьж ажиллах болно” гэдгийг хэллээ. 

Харин Засгийн газрын шинэ гишүүн буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож буй Т.Аюурсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “ХНХЯ бол гурван сая хүн амын амь, амьдралын асуудлыг хариуцдаг. Тиймээс энэ салбарыг хариуцаж ажиллах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд үзээд, тухайн ажлыг санал болгосон. Нийгмийн даатгалын багц хуулийн асуудал хүлээгдэж байгаа. Энд томоохон реформ хийх шаардлагатай. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн төсөв байнгын алдагдалтай байдаг. Тиймээс үүнийг өөрчилнө. Харин хүүхдийн мөнгийг хэрхэн хуваарилахаа иргэдийн саналаар шийднэ. Түүнчлэн ядуурлыг бууруулах арга хэмжээ авна. Сайдын ажил шагнал биш. Ачаалал ихтэй, хүнд хэцүү ажлыг хариуцаж авах үүрэг даалгавар авлаа” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02