Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий 2.89 сая тасалбар борлогдоод байна

2022-10-21 508 0

“Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбар одоогоор 2.89 сая ширхэг борлогдоод байна. Мөн зочид буудлын захиалга зэрэг үйлчилгээний ажлууд хэвийн горимоор явагдаж байгаа” хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хороо саяхан мэдэгдэхдээ, “Катар улс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн спорт сонирхогчдод зориулан зочид буудлын 30 мянган өрөө бэлтгэснээс хоёр хүний стандарт өрөөний хоногийн төлбөр  80 долларын үнэтэй” гэжээ.

Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар сайн зарагдаж байгаа бөгөөд тоглолтын 64 талбайн тасалбарыг Катар, АНУ, Саудын Араб, Их Британи, Мексик, Арабын Нэгдсэн Эмират улс, Аргентин, Франц, Бразил, Герман зэрэг улсууд их хэмжээгээр авчээ.

Катарын ДАШТ-ийг зохион байгуулах хороо нэгдсэн үйлчилгээний нийт 240 мянган тасалбар борлуулсан байна. Энэхүү тасалбар нь зочид буудал болон тэмцээний бүхий л үйлчилгээг нэгтгэснээрээ онцлог юм. Катарт очих хүсэлтэй спорт сонирхогчид “Hayya Card”-д бүртгүүлэн буудлаа захиалах боломжтой бөгөөд уг картын  тусламжтайгаар тоглолтын өдрүүдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой гэж тэмцээнийг зохион байгуулах хорооноос сануулжээ.

Мөн спорт сонирхогч зочиндоо зориулан зугаа цэнгэлийн олон арван хөтөлбөр бэлтгэжээ. Тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэн өдөрт 40 мянган хүнийг хүлээн авах боломжтой бөгөөд тоглолтыг үнэ төлбөргүй шууд дамжуулна. Мөн дэлхийн урлаг соёлын оддыг урьж тоглуулах ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05