Ширхэг чулууг уулын чинээ болгон сүржигнэх нь өөрөө ХОШИН ШОГ

2022-10-19 621 0

Гучин жил “нийгэм хэцүү байхад бид инээд бэлэглэсэн” гэж цээжээ дэлдсэн хошин урлагийнхан төрийн хар хүний гурав хүрэхгүй өгүүлбэрт гомдон жагсаж, уучлалт гуйхыг шаардлаа. 

Харвал, хошин урлагийнхан өөрсдийнх нь жүжгийн “нэргүй” дүр болсоор ирсэн ганц бие эмэгтэйчүүд, настай эмээ нар, ялгаатай яриатай хүмүүс, хөдөөнийхнийг гомддоггүй гэж боддог бололтой. Ийн нийгмийн ялгаатай хэсгийнхнийг элэглэн түрийвчээ түнтийлгэсээр ирсэн тэд өөрсөд рүү нь чиглэсэн ширхэг чулууг уулын чинээ мэт сүржигнэх нь дахиад л инээдэм болох нь. 

Эзэмшсэн мэргэжлээр нь доромжиллоо хэмээн бархирч байгаа энэ хүмүүс ижил мэргэжилтэй хүн нь жүжигчин гэж хэн болох тухай ямар тайлбар өгснийг, яагаад өөрсдийн уран бүтээл, буй биеэрээ үлгэрлэх ёстойг дахин нэг тунгаан бодоосой гэж хүсэж байна.

Оскарын шилдэг жүжигчний шагналт Мэрилл Стрийпийн 2017 онд Алтан бөмбөрцгийн тайзнаа хэлсэн үгийг та бүхэнд зохиолч Б.Баясгалангийн орчуулгаар хүргэе.

“Бусдыг доромжлох энэ зуршил олон нийтийн нүдэн дээр байдаг хүний үйлдлээр илрэхээрээ бүгдийн амьдралд ямар нэгэн байдлаар нэвчиж, эргээд “Ингэж болдог юм байна” гэсэн зөвшөөрлийг бидний тархинд суулгаж өгдөг. Үл хүндлэл үл хүндлэлийг дуудаж, хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. Хүчтэй чадалтай нэгэн нь өөрсдийн байр сууриа бусдыг гутаан доромжлох хэрэгсэл болгоод эхлэх тэр мөчид бид бүгдээрээ ялагддаг” гэсэн юм. 

Жүжигчин Мэрилл Стрийп “Жүжигчин хүний гол ажил бол биднээс ялгаатай хүмүүсийн амьдрал руу нэвтрэн орж, тэдний дотроо яг юу мэдэрч буйг бусдад мэдрүүлэх явдал юм. Энэ зорилгодоо тун чадамгай хүрсэн олон тоглолтууд энэ жил төрлөө. Гайхалтай, дүрүүдийнхээ дотрыг чинхүү мэдэрсэн тоглолтууд.

Харин нэг жүжиглэлт энэ жил намайг онцгой алмайруулж орхилоо. Голыг минь ёстой л гогдох шиг болов. Сайндаа биш л дээ, сайн юм тэнд юу ч байхгүй. Гэхдээ тэр жүжиглэлт үр нөлөөлөл үзүүлж, зорилгоо ч биелүүлсэн. Чиглэсэн хүмүүсээ инээлгэж, шүдийг нь ярзайлгаж ямартаа ч чадсан. Улс орны минь хамгийн хүндтэй суудлыг горилогч бээр тусгай хэрэгцээт сэтгүүлчийг элэглэн тохуурхсан тэр мөчийн тухай би ярьж байна. Эрх тушаалаараа ч, эргээд тэмцэлдэх чадлаараа ч тэр сэтгүүлчээс хэтийдсэн хүн байж шүү.

Ийм зүйлийг харах элэг эмтрэм байлаа. Одоо ч толгойноос минь гарахгүй байна. Учир нь энэ бол кино биш, бодит амьдрал дээр болж буй үйл явдал шүү дээ. Бусдыг доромжлох энэ зуршил олон нийтийн нүдэн дээр байдаг хүний үйлдлээр илрэхээрээ бүгдийн амьдралд ямар нэгэн байдлаар нэвчиж, эргээд “Ингэж болдог юм байна” гэсэн зөвшөөрлийг бидний тархинд суулгаж өгдөг. Үл хүндлэл үл хүндлэлийг дуудаж, хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. Хүчтэй чадалтай нэгэн нь өөрсдийн байр сууриа бусдыг гутаан доромжлох хэрэгсэл болгоод эхлэх тэр мөчид бид бүгдээрээ ялагддаг” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Inews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19