Жүжигчин Б.Барслхагва өөрийн нэрийн “BARS” брендээ гаргажээ

2022-10-18 864 0

“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагвыг “37-р точка”, “Буруу өрөг” зэрэг олон бүтээлээр нь үзэгчид сайн мэднэ. Хорь гаруй бүтээлийн гол ба туслах дүрийг бүтээсэн тэрээр өөрийн нэрийн буюу эрэгтэй хувцасны “BARS” брендээ гаргажээ.

Энэ тухайгаа “Удаан бодож, тунгааж, төлөвлөсөн ажлаа эхлүүлэх гэрээгээ үзэглэлээ. Олон жил толгойд явсан мөрөөдөл минь биелж эрэгтэй хувцасны “BARS” брендээ та бүхэндээ танилцуулж байна. Бүх арьсаа Монголдоо боловсруулж, Монголдоо үйлдвэрлэгдэх “BARS” нэрийн хувцаснууд маань танд сэтгэл ханамж 100 хувь өгнө гэдэгт итгэлтэй байна. Анх удаагаа бие даасан бизнес эхэлж байгаа надад мэдэхгүй, чадахгүй зүйл олон байгаа ч ямар ч байсан эхлэх ёстой гэсэн хүслээр ажлаа эхлүүллээ” хэмээн бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08