Монгол улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлээд нэг санал авчээ

2022-10-14 976 0

Пүрэв гарагт НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн орнуудыг тодруулах нууц санал хураалтыг ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулжээ.

Нэрээ дэвшүүлсэн улсуудаас Алжир, Бангладеш, Бельги, Чили, Коста-Рика, Гүрж, Киргизстан, Мальдив, Морокко, Румын, Өмнөд Африкийн БНУ, Вьетнам гэсэн 12 улс НҮБ-ын гишүүн орнуудаас хамгийн олон санал авснаар зөвлөлд сонгогдсон байна.

Өмнөд Солонгос, Венесуэл улсууд зөвлөлд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн ч хангалттай санал авч чадалгүй хасагджээ.

Дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, сайжруулах үүрэгтэй зөвлөл нь НҮБ-ын гишүүн орнуудын нууц санал хураалтаар сонгогдсон 47 улсаас бүрддэг. Төв нь Швейцарын Женев хотод байрладаг юм.

Гишүүн орнуудын тоог бүс нутаг бүрт квотоор хуваарилсан байдаг. Тухайлбал Африкийн орнууд 13, Ази, Номхон далайн орнууд 13, Зүүн Европ 6, Латин Америк болон Карибын орнууд 8, Баруун Европ болон бусад орнууд 7 квоттой байдаг.

Өчигдөр нэрээ дэвшүүлсэн орнуудаас Өмнөд Африкийн БНУ хамгийн олон буюу 182 саналаар сонгогджээ.

Ази, Номхон далайн орнуудаас Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргизстан 126, Өмнөд Солонгос 123, Афганистан 12, Бахрейн 1, Монгол 1 санал тус тус авсан байна.

Зөвлөлийн шинэ гишүүн орнууд 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн гурван жилийн хугацаатай сонгогдож байгаа. Гишүүн орнууд дахин нэг удаа үргэлжлүүлэн нэрээ дэвшүүлэх хязгаартай байдаг аж.

Эх сурвалж: UN.org

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11