М.Даваажаргал аавынхаа алдрыг мөнхжүүлэх хөшөөг Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулна

2022-10-13 861 1

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирээд буй. Түүнийг өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулах зорилгоо танилцуулсан байна.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан түүний хүсэлтийг хүлээн авч, “Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана” гэжээ.

Хакухо М.Даваажаргал ирэх оны нэгдүгээр сард зодог тайлах ёслолоо хийж, Миягино дэвжээг өв залгамжлах аж.

Тэрбээр сумо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлэн Японы Эзэн хааны цомыг авсан цорын ганц бөх билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Бас л нэр төр хөөцөлдсөн  гар юм аа аав чинь хотод биш төрсөн нутагт нь хөшөө баривал баярлах байсан даа

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08